Дүрэм

  

Монголын Го-гийн Холбоо нь Дэлхийн Хос тоглолтын Холбооны гишүүн бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг Дэлхийн Хос тоглолтын аварга шалгаруулах тэмцээнд оролцож ирсэн билээ.  

Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож ирсэн бөгөөд олон тамирчин оролцдог сонирхолтой төрөл юм. 

Хос тоглолт гэдэг нь эрэгтэй эмэгтэй тамирчид нэг тал болж ээлжлэн нүүдэг төрөл юм. Эрэгтэй эмэгтэй тоглогчдын кюү дангийн дундажийг тусгай аргаар тооцоол дундаж зэргийг гаргадаг байна. 


Хос тоглолтод баримтлах дүрэм

1.       Монголын Го-гийн Холбооноос хос тоглолтоор зохион байгуулах бүхий л тэмцээнд энэхүү журмыг баримтална.

2.       Улсын аварга шалгаруулах тэмцээн

2.1.    Улсын аварга шалгаруулах тэмцээнийг жилд нэг удаа хийж Улсын Аварга өргөмжлөл, медаль гардуулна.

2.2.    Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахдаа энэхүү дүрмийн дагуу зохион байгуулна.

3.       Хос тоглолтын дүрэм

3.1.    Нэг эрэгтэй нэг эмэгтэй хамтран  өөр нэг эрэгтэй нэг эмэгтэй хосын эсрэг тоглохыг хос тоглолт гэнэ

3.2.    Хамтрагчид хөлөгний нэг талд зэрэгцэн сууна. Ингэхдээ эрэгтэй өөдөөс эрэгтэй, эмэгтэйгийн өөдөөс эмэгтэй харж суух ёстой.

3.3.    Стандарт буюу чулуу тавихгүй тоглолтод нүүхдээ харын талын эмэгтэйгээр эхэлж цагаан талын эмэгтэй-харын талын эрэгтэй-цагаан талын эрэгтэй-харын талын эмэгтэй гэсэн дарааллаар нүүнэ.

3.4.    Стандарт бус буюу харын тал 2 ба түүнээс дээш чулуу тавьж байгаа тохиолдолд цагаан талын эмэгтэйгээр эхэлж-харын талын эрэгтэй-цагаан талын эрэгтэй-харын талын эмэгтэй-цагаан талын эмэгтэй гэсэн дарааллаар нүүнэ.

3.5.    Тоглолын туршид нэг талын хамтрагчид ямар нэг байдлаар буюу ярих, зангах, дохих, мэдээллийн чанартай дуу чимээ гаргах, биеийн хөдөлгөөн болон бусад зүйлсээр мэдээллийн чанартай байр байдал үзүүлэх зэргээр мэдээлэл солилцохыг хориглоно.

3.6.    Тоглолтын туршид дараах хоёр тохиолдолд хамтран тоглогчид зөвшөөрөгдсөн хэрэгслээр мэдээлэл солилцож болно. Үүнд:

3.6.1. Хэний ээлж болохыг лавласан

3.6.2. Бууж өгөх эсэхийг лавласан(тухайн лавлагч тоглогчийн ээлж байх ёстой)

3.7.    Бууж өгч байгааг нөгөө талд илэрхийлэхдээ тухай илэрхийлэгчийн нүүх ээлж байх ёстой ба нөгөө талд илэрхийлэхээс өмнө өөрийн хамтрагчаас зөвшөөрсөн хариу авсан байх ёстой. Нэгэнт эсрэг талдаа илэрхийлсэн бол тоглолтыг дууссанд тооцно.

 

4.       Чулуу тавих тухай

4.1.    Тоглогчдын зэргийн зөрүүг онооны аргачлалаар тооцож тухайн хосын оноог гарган доорхи хүснэгтийн дагуу чулуу тавих болон коми авах эсэхийг тогтооно. Чулуу тавих тохиолдолд чулууны тоо есөөс хэтрэхгүй байна.

4.2.    Тоглогчийн оноог тогтоох

1.1.1. Оноо тэнцвэл цагаан хожно

1.1.2. Коми (6) хар коми өгнө

1.1.3. Коми (-6) цагаан коми өгнө


Чулуу тавих тухай

Тоглогчдын зэргийн зөрүүг онооны аргачлалаар тооцож тухайн хосын оноог гарган доорхи хүснэгтийн дагуу чулуу тавих болон коми авах эсэхийг тогтооно. Чулуу тавих тохиолдолд чулууны тоо есөөс хэтрэхгүй байна. Ижил оноотой бол шодно. Коми хар талаас -6.5  Бусад тохиолдолд оноо тэнцвэл цагаан хожноКоми (6) хар коми өгнө.  Коми (-6) цагаан коми өгнө Ээлж алдаж нүүвэл алдсан талд алгасаж зөв ээлжинд оруулж нүүх ба 3 чулууны торгууль ногдуулна. 

 


Тоглогчийн оноог тогтоох





1.1.    Хосын оноог тогтоох

Дээрх 6.2 заасан аргачлалаар тоглогч нэг бүрийн оноог тогтоосны дараа хоёр тоглогчийн арифметик дундажийг гаргаж тухайн хосын оноог тогтооно. Жишээлбэл:

Тоглогч

Зэрэг

Оноо

Зэрэг

Оноо

Зэрэг

Оноо

А

5D

5

2D

2

1D

1

В

1D

1

5K

-4

8k

-7

Хосын оноо

 

3

 

-1

 

-3