Tuesday, August 30, 2022

БЭЛТГЭЛДЭЭ ГАРААРАЙ- PAIR GO PLAYERS

 




10-р сарын дундуур Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээн хийхээр төлөвлөж байгаа тул уг тэмцээнд хамтдаа оролцохоор төлөвлөж байгаа pair-ууд маань хамтарсан бэлтгэлээ эхлүүлээрэй. Pair байхгүй бол тэмцээн болохын өмнө сугалаагаар PAIR үүсгэж МАГАДГҮЙ юм. Тэмцээний удирдамж, бүртгэлийн линк зэргийг тэмцээн болох товлосон өдрөөс 14 хоногийн өмнө оруулах болно.


Монголын Го-гийн Холбоо

Sunday, August 14, 2022

ХОС ТОГЛОЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН -2019

  

ХОС ТОГЛОЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 

Монгол улсыг төлөөлж Ц.Хатанбаатар (1дан) Р.Тунгалаг (3дан) нар оролцож 5 өргөөс 1 хожил авч 32 хосоос 29-р байранд орсон байна. 

Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 4-р тэмцээний дүн -2017

 





Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 4-р тэмцээн Биеийн Тамир Спортын газрын хурлын танхимд 8-р сарын 26 бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа.  

Уг тэмцээнд 14 хосын 28 тамирчин ухаан уралдуулав. 

1-р байр: О.Эрдэнэсүх (6к) Р.Тунгалаг (3d)
2-р байр: Ямада (1d) О.Дэчмаа (5к)
3-р байр: Ц.Сансар (5d) О.Анударь (7к)




  

Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 3-р тэмцээний дүн 2016

 




Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 3-р тэмцээн 12-р сарын 10 бямба гарагт болж өнгөрлөө. Нийт 7 хос (pair) тэмцээнд оролцож макмахон системээр 4 өрөг тоглосноос Ц.Сансар (5d)  Р.Гэрэлмаа (5к) нар хошой аварга боллоо. Мөнгөн медалийн эзнээр Б.Тэмүүжин (1к) Ш.Ичинхорлоо (10к), хүрэл медалийн эзнээр Р.Тунгалаг (3d) Ц.Төгсбилэгт (2d) нар тодорлоо.  Хамгийн залуу оролцогчид болох Б.Этүгэн, Б.Анир нар 4 өргөөс 2 хожил аван 4-р байр эзлэв. Тоглолтод Олон Улсын хос тоглолтын Холбооны хүч тэнцүүлэх журмын дагуу чулуу тавьж коми тооцсон болно. 






Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээний дүн гарлаа

 


2015 оны 9-р сарын 6 ням гарагт Шилдэг найман хос тоглогч оролцсонУлсын аварга шалгаруулах тэмцээнд Япон иргэн 2 Солонгосын иргэн нэг байлаа. Хос тоглолтод оролцсон Анударь, Хулан, Халиун зэрэг залуу тоглогчид хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч хожлын боломжуудаа алдсан билээ. Эдгээр залуу халаа болсон охидууддаа дараагийн тэмцээнд амжилт хүсье. Тэмцээний дүн :










Олон улсын хос тоглолтын 26-р тэмцээн

 


Олон улсын хос тоглолтын 26-р тэмцээн Японы  Токио хотноо амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд Японы мужуудын 12 хос бусад улсын 20  нийтдээ 32 хос тоглогч оролцож 5 өрөг тоглосон байна. Манайхаас Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах 2-р тэмцээнд түрүүлсэн Ц.Сансар (5d)  Р.Гэрэлмаа (5k) нар оролцож 2 хожил авсан байна. 






1-р өрөг Япон Чүүкокү -
2-р өрөг Нидерланд-
3-р өрөг Коста Рика+хожсон
4-р өрөг АНУ-
5-р өрөг Бруней+хожсон

Хос тоглолтын Улсын Аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв 2014

 Монголын Го-гийн Холбооны хос тоглолтын Улсын Аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 1-ний бямба гарагт  Спорт Бэлтгэлийн Төвд амжилттай явагдлаа. Тэмцээнд найман настай балчираас наян настай буурал хос болж тоглов. Нийт 15 хос оролцсоноос Р.Тунгалаг(3d) Г.Болд (5k) нарын хос Алтан медаль, Хос тоглолтын Улсын аварга өргөмжлөл мөнгөн шагнал, Ц.Төгсбилэгт (2d) Р.Гэрэлмаа (5k) нарын хос Мөнгөн медаль, Ц.Оюутбилэг (3d) Х.Баярцэнгэл (8k) нарын хос хүрэл медаль хүртлээ. Япон улсын иргэн 80 настай Ямада гуай 9 настай Мөнхтуулын хамтаар 2 хожил авсан нь бахархмаар амжилт байв. Энэхүү тэмцээн нь ирэх намар зохиогдох Хос тоглолтын Дэлхийн аваргад оролцох бэлтгэл ажлын нэг юм.





Тэмцээний дүнхожилMBbp
1ТунгалагБолд5101615
2ТөгсбилэгтГэрэлмаа47,51412
3ОюутбилэгБаярцэнгэл47,51410
4ОюунболдУуганбат38,514,58
5ДолгорсүрэнХалиун38,51412
6ХадбаатарХулан3814,511
7СансарАнударь37139
8ДэчмааЛхагва-Эрдэнэ27,5147
9ЯмадаМөнхтуул27,5138
10ДэмбэрэлнямбууЭтүгэн27,5126
11НэргүйБилгүүндалай26,5116
12БаттулгаХүслэн26,5115
13БаяржаргалУндрам26,5113
14БэхбаатарИчинхорлоо259,55
15БатболдӨнөржаргал16,5113