Монголын Го-гийн Холбоо


Олон улсын хос тоглолтын 26-р тэмцээн Японы Токио хотноо амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд Японы мужуудын 12 хос бусад улсын 20 нийтдээ 32 хос тоглогч оролцож 5 өрөг тоглосон байна. Манайхаас Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах 2-р тэмцээнд түрүүлсэн Ц.Сансар (5d) Р.Гэрэлмаа (5k) нар оролцож 2 хожил авсан байна. Монголын Го-гийн Холбооны хос тоглолтын Улсын Аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 1-ний бямба гарагт Спорт Бэлтгэлийн Төвд амжилттай явагдлаа. Тэмцээнд найман настай балчираас наян настай буурал хос болж тоглов. Нийт 15 хос оролцсоноос Р.Тунгалаг(3d) Г.Болд (5k) нарын хос Алтан медаль, Хос тоглолтын Улсын аварга өргөмжлөл мөнгөн шагнал, Ц.Төгсбилэгт (2d) Р.Гэрэлмаа (5k) нарын хос Мөнгөн медаль, Ц.Оюутбилэг (3d) Х.Баярцэнгэл (8k) нарын хос хүрэл медаль хүртлээ. Япон улсын иргэн 80 настай Ямада гуай 9 настай Мөнхтуулын хамтаар 2 хожил авсан нь бахархмаар амжилт байв. Энэхүү тэмцээн нь ирэх намар зохиогдох Хос тоглолтын Дэлхийн аваргад оролцох бэлтгэл ажлын нэг юм.
| Тэмцээний дүн | хожил | MB | b | p | ||
| 1 | Тунгалаг | Болд | 5 | 10 | 16 | 15 |
| 2 | Төгсбилэгт | Гэрэлмаа | 4 | 7,5 | 14 | 12 |
| 3 | Оюутбилэг | Баярцэнгэл | 4 | 7,5 | 14 | 10 |
| 4 | Оюунболд | Ууганбат | 3 | 8,5 | 14,5 | 8 |
| 5 | Долгорсүрэн | Халиун | 3 | 8,5 | 14 | 12 |
| 6 | Хадбаатар | Хулан | 3 | 8 | 14,5 | 11 |
| 7 | Сансар | Анударь | 3 | 7 | 13 | 9 |
| 8 | Дэчмаа | Лхагва-Эрдэнэ | 2 | 7,5 | 14 | 7 |
| 9 | Ямада | Мөнхтуул | 2 | 7,5 | 13 | 8 |
| 10 | Дэмбэрэлнямбуу | Этүгэн | 2 | 7,5 | 12 | 6 |
| 11 | Нэргүй | Билгүүндалай | 2 | 6,5 | 11 | 6 |
| 12 | Баттулга | Хүслэн | 2 | 6,5 | 11 | 5 |
| 13 | Баяржаргал | Ундрам | 2 | 6,5 | 11 | 3 |
| 14 | Бэхбаатар | Ичинхорлоо | 2 | 5 | 9,5 | 5 |
| 15 | Батболд | Өнөржаргал | 1 | 6,5 | 11 | 3 |