Sunday, August 14, 2022

Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 3-р тэмцээний дүн 2016

 




Улсын аварга шалгаруулах Хос тоглолтын 3-р тэмцээн 12-р сарын 10 бямба гарагт болж өнгөрлөө. Нийт 7 хос (pair) тэмцээнд оролцож макмахон системээр 4 өрөг тоглосноос Ц.Сансар (5d)  Р.Гэрэлмаа (5к) нар хошой аварга боллоо. Мөнгөн медалийн эзнээр Б.Тэмүүжин (1к) Ш.Ичинхорлоо (10к), хүрэл медалийн эзнээр Р.Тунгалаг (3d) Ц.Төгсбилэгт (2d) нар тодорлоо.  Хамгийн залуу оролцогчид болох Б.Этүгэн, Б.Анир нар 4 өргөөс 2 хожил аван 4-р байр эзлэв. Тоглолтод Олон Улсын хос тоглолтын Холбооны хүч тэнцүүлэх журмын дагуу чулуу тавьж коми тооцсон болно.